Венецийн наадмын үзэгчид Николь Кидман, Антонио Бандерас нарт 7 минутын турш алга ташжээ
2024-09-09Венецийн кино наадмын үзэгчид Николь Кидманы тоглосон "Babygirl" киноны нээлт дээр долоон минутын алга ташиж дэмжлэг үзүүлэв.
Эротик триллер төрлийн уг кинонд Николь Кидманаас гадна Антонио Бандерас, Софи Уайлд, Харрис Дикинсон нар тоглож найруулагчаар Халина Рейн ажилласан юм. Нээлтийн үеэр тэднийг танхимаас гарсны дараа ч алга ташилт үргэлжилж байжээ.
"Babygirl" кинонд нэгэн томоохон компанийн гүйцэтгэх захирал бүсгүй (Кидман) дадлагажигч залуутай хайр сэтгэлийн холбоо үүсгэснээр амьдралаа эрсдэлд оруулж буй тухай өгүүлдэг. A24 студийн бүтээсэн уг кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байна.