“Өмнөдийг зорих замд” УСК ирэх сарын 20-нд нээлтээ хийнэ
2024-09-09Монгол, Солонгосын хамтарсан “Өмнөдийг зорих замд” уран сайхны кино есдүгээр сарын 20-нд нээлтээ хийхээр болжээ.
Уг кинонд солонгосын алдарт “Эхнэрийн урхи” киноны жүжигчин Choi Jun Yong, залуу жүжигчин Oh Su Jung, Park Kwang Hyun нар тоглосон аж. Харин Монголоос С.Сарантуяа, Г.Эрхэмбаяр, О.Самданпүрэв, Б.Замилан нар тогложээ.
Монгол хүний холч ухаан, хариу нэхдэггүй чин сэтгэлийн тухай тус кинонд өгүүлнэ. Эх орныхоо энхийн манаанд зогсоо торгон хилийн харуулууд, их говийн зоригтон хүмүүс өмнөдийг зорьж яваа нэгэн гэр бүлд дулаан гараа сунгаж, халуун амиа зориулсан бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Солонгос жүжигчид өмнө жилийн есдүгээр сард зураг авалтдаа оролцохоор Монголд ирж байжээ.
Зураг авалт Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сумын нутагт сар гаруйн хугацаанд үргэлжилсэн юм.